6-р сарын 25–27-нд Цожин болдогт болсон PRAYSE Worship Festival 2026-д урилга, тасалбараар нийт 1,356 хүн оролцлоо. Үндсэн тайз, Өсвөр-Залуусын тайз, Open Mic тайз, Хүүхдийн тайз гэсэн дөрвөн тайзан дээр 100 гаруй уран бүтээлч магтаалын дуу хөгжим эгшиглүүлэв.
Магтаалаас гадна өглөөний залбирал, Бэсрэг наадам, Библийн АХА, Галын наадам, спортын тэмцээн, Movie night, Давидын асар зэрэг хөтөлбөрүүд хамтрагч байгууллагуудын тусламжтай зохион байгуулагдлаа.
Баясалтай Дуулал ТББ